Elite Brain FIDE Chess Academy

Гадаад харилцаа

Элит Брайн олон улсын шатрын академи нь Казахстан улсын Алма-Ата хотын олон улсын мэргэжлийн шатрын сургууль, Арабын Нэгдсэн Эмират улсын Ал-Айн болон Шаржах хотуудын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох соёл болон шатрын клубууд, АНУ –ын Лас Вегас хотын төв шатрын клуб, Франц улсын Мулхаус хотын шатрын академи мөн Вьетнам улсын Ханой хотын Стоун шатрын клубүүдтэй байнгын харилцаатай хамтран ажиллаж байна.
      БНХАУ –ын шатрын холбоо, ОХУ –ын Бурядын шатрын холбоо, АНЭ улсын шатрын холбоо, Мьянмар улсын шатрын холбоо, Япон улсын шатрын холбоо, Серби улсын шатрын холбоо, ОХУ –ын Москва хотын шатрын холбоо, Зүүн Өмнөд Азийн шатрын холбоо, Азийн шатрын холбоо, АНУ –ын шатрын холбоо гэх мэт олон улсын байгууллагуудтай албан харилцаатай ажиллаж байна.

Азийн шатрын холбоо

Элит Брайн олон улсын шатрын академи нь Арабын Нэгдсэн Эмират улсын Ал-Айн хотод байрлах Азийн Шатрын Холбооны олон улсын шатрын академийн Монгол дахь бие даасан салбар юм. Манай академи нь 2016 оноос хойш Азийн Шатрын Холбоотой нягт холбоотой ирсээр, 2018 оноос эхлэн албан ёсоор бие даасан салбар болж, үйл ажиллагаагаа явуулж байна. Азийн Шатрын Холбооны олон улсын шатрын академийн салбарууд нь Монголоос гадна Ази тивийн Сингапур, АНЭ, Жордан, Оман, Малайз, Филиппин, БНХАУ, Хонконг гэх мэт орнуудад албан ёсны эрхтэй байдаг.
     Азийн Шатрын Холбоогоор дамжуулан манай академийн сурагчид олон улсын чансаа ахиулах, олгох зэрэг нээлттэй тэмцээн уралдаануудад оролцох болоод урилга авах боломжтой байдгаараа онцлог юм.

Дэлхийн шатрын холбоо

Манай академи нь Монголын Шатрын Холбооны албан ёсны гишүүнчлэлтэй тул МШХ -р дамжуулан сурагчдад Дэлхийн Шатрын Холбооны гишүүнчлэл олгох эрхтэй бөгөөд улмаар ДШХ -с зохион байгуулж буй тив, дэлхийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнүүдэд сурагчдыг оролцуулах боломжтой байдаг. Түүнчлэн, манай академи нь ДШХ -ны хэвлэл мэдээллийн салбартай хамтран ажилладаг юм.
     Манай академи нь АНУ, БНХАУ, ОХУ, Украйн, БНТУ, Мьянмар, Тайван, Вьетнам, Унгар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Франц, Канад, Суринам, Тайланд, БНСУ гэх мэт 70 гаруй улсын шатрын холбоонуудтай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцоо, олон улсын тэмцээнүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр оролцох, тухайн улсын үндэсний лигт тоглох мөн гишүүнчлэл авах зэрэг олон талын найрсаг харилцаатай ажлуудыг зөвхөн сурагчдынхаа дунд зохион байгуулж байна.

Нүүр
Бидний тухай
Сургалт
Гадаад харилцаа
Яагаад Шатар Гэж? ТББ

Утас: 77419441, 90980090

И-мэйл: info@elitebrain.mn

Хаяг: Монгол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эрхэмхүслэн 1-5 тоот