Elite Brain FCA

Байгууллагын тухай

Элит Брэйн ОУ-ын шатрын академи нь 2018 онд ОУ-ын шатрын Их мастер, Дэлхийн Шатрын Холбооны Дасгалжуулагч А.Энхтуулын санаачилгаар үүсгэн байгуулагдаж, 2019 онд албан ёсоор Дэлхийн Шатрын Холбоогоор батлагдсан олон улсын статустай шатрын академи болсон юм. Өдгөө Элит Брэйн нь мэргэжлийн өндөр түвшинд шатрын боловсролыг олгохоос гадна шинжлэх ухаан, урлаг ба спортын чанаруудыг цогцлоосон шатрын спортоор тууштай хичээллэх хүсэлтэй хэн бүхэнд дотоодод төдийгүй тив, дэлхийд оюун ухаанаараа өрсөлдөх боломжийг нээж байна. Манай академийн хамт олон нь оюуны спортын ноён оргил болох шатрыг үндэсний хэмцээнд хөгжүүлэхийн төлөө нэгэн зорилго дор ажиллаж байна.

Бидний хамт олон


Х.Валя

“Элит Брайн” ОУ-ын шатрын академийн захирал


А.Энхтуул

“Элит Брайн” ОУ-ын шатрын академийн үүсгэн байгуулагч, ОУ-ын шатрын Их мастер


Ө. Уянга

Шатрын багш /МУ-ын дэд мастер/


А.Гэрэлтогтох

Шатрын багш /МУ-ын дэд мастер/


Б. Эрдэнэхөлөг

Шатрын багш /МУ-ын дэд мастер/


А.Алтанчимэг

Сургалтын менежер


Билгүүн

Сэтгэл судлалын багш /ОХУ-д боловсрол эзэмшсэн/


Ronielyn Arranguez

Танин мэдэхүйн багш

Бидний амжилтууд:

    • Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд “Элит Брайн” академийн 10 гаруй сурагчид амжилттай оролцож, “шилдэг 30” –д шалгаран, МУ –ын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх авсан.
    • МУ-ын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны охидын ангилалд сурагч А.Энэрлэн мөнгөн медаль.
    • МУ-ын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны охидын ангилалд сурагч О.Энхжин шагналт 5-р байр.
    • Мьянмар улсын Мандалая хотноо 2019 оны 6 сарын 10-19 хооронд зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн АШТ –нд сурагч Н.Энхрийхэн классик төрөлд 2-р байр эзэлж, үнэмлэхүй амжилт гаргалаа.
    • Мьянмар улсын Мандалая хотноо 2019 оны 6 сарын 10-19 хооронд зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн АШТ –нд сурагч А.Энэрлэн рапид төрөлд 1-р байр эзэлж, үнэмлэхүй амжилт гаргалаа.
    • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Isle of Man арлын Douglas хотноо зохион байгуулагдсан дэлхийн шилдэг шатарчдын оролцдог, алдарт “IOM” олон улсын нээлттэй тэмцээний “B” хэсэгт ганцаарчилсан ангийн сурагч К.Жаннур 3-р байр эзэлж, олон улсын чансаагаа ахиулан үнэмлэхүй амжилт гаргалаа.
    • Монголын хамгийн том бөгөөд анхдугаар “Яагаад Шатар Гэж?” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээний нээлттэй ангилалд сурагч М.Бат-Амгалан 3-р байр эзлэв.
    • Монголын хамгийн том бөгөөд анхдугаар “Яагаад Шатар Гэж?” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээний 8 хүртэлх насны ангилалд сурагч Н.Ням-Очир 3-р байр эзлэв.
    • Монголын хамгийн том бөгөөд анхдугаар “Яагаад Шатар Гэж?” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээний 10 хүртэлх насны ангилалд сурагч Э.Мөнхтүшиг 1-р байр эзлэв.
    • Монголын хамгийн том бөгөөд анхдугаар “Яагаад Шатар Гэж?” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээний 10 хүртэлх насны ангилалд сурагч Г.Сүлд 2-р байр эзлэв.
    • МУ –ын аварга шалгаруулах тэмцээний анхан шатны ангилалд сурагч К.Жаннур амжилттай оролцож, УАШТ –ний хагас шигшээ ангилалд оролцох эрх авав.
    • Монголын Хүүхдийн Спортын Их Наадмын хүрээнд зохион байгуулагдсан БЗД –ийн аварга шалгаруулах тэмцээнд сурагч Н.Тамир 3-р байр эзлэв.
    • Монголын Хүүхдийн Спортын Их Наадмын хүрээнд зохион байгуулагдсан СХД –ийн аварга шалгаруулах тэмцээнд сурагч Ц.Баяржавхлан 3-р байр эзлэв.
    • Монголын Хүүхдийн Спортын Их Наадмын хүрээнд зохион байгуулагдсан БГД –ийн аварга шалгаруулах тэмцээнд сурагч Г.Сүлд 2-р байр эзлэв.
    • “Элит Брайн” олон улсын академийн сурагчдын дундах I сорилго тэмцээний “A” хэсэгт сурагч Э.Ананд алтан медаль.
    • “Элит Брайн” олон улсын академийн сурагчдын дундах I сорилго тэмцээний “B” хэсэгт сурагч А.Энэрлэн алтан медаль.
    • “Элит Брайн” олон улсын академийн сурагчдын дундах I сорилго тэмцээний “C” хэсэгт сурагч М.Бат-Амгалан алтан медаль.
    • “Элит Брайн” олон улсын академийн сурагчдын дундах II сорилго тэмцээний “A” хэсэгт сурагч С.Эгшиглэн алтан медаль.
    • “Элит Брайн” олон улсын академийн сурагчдын дундах I сорилго тэмцээний “B” хэсэгт сурагч М.Бат-Амгалан алтан медаль.

Утас: 77419441, 90980090

И-мэйл: info@elitebrain.mn

Хаяг: Монгол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эрхэмхүслэн 1-5 тоот