Elite Brain FCA

Шатрын сургалт

Манай академийн шатрын сургалт нь анхан, дунд, ахлах гэсэн ерөнхий үе шаттай байдаг. Түвшин бүр нь дотроо анхан, дунд, ахлах гэж ахин хуваагддаг ба манай сурагчид нэг түвшинийг хамгийн багадаа 3 сарын хугацаанд дуусгаж, дараагийн түвшинд шилжих системтэйгээр хичээллэдэг.
      Шатрын сургалт нь нэг ангидаа 10 – 15 сурагчид бүртгэх боломжтой бөгөөд шатрын тодорхой мэдэгдэхүүнтэй бол заавал түвшин тогтоох шалгалтад хамрагдаж, элсэн суралцдаг ба 6 болон түүнээс дээш насныханд шатрын сургалт маань тохиромжтой юм. Харин 5 настай суралцах хүсэлтэй хүүхдээс хүлээж авах ур чадварын шалгалт авч, тэнцсэн тохиолдолд сургалтад хамрагдах боломж нээгддэг.

Хичээллэх хуваарь ба сургалтын төлбөр:

Сургалт Хичээллэх өдрүүд Цагийн хуваарь Цаг Оролт Төлбөр /сараар/ Төлбөр /3 сараар/
Шатар Даваа, Лхагва, Мягмар 10:00-12:00
15:00-17:00
24 12 275,000₮ 720,000₮
Мягмар, Пүрэв 10:00-12:00
15:00-17:00
16 8 185,000₮ 480,000₮
Бямба, Ням 11:00-13:00
13:30-15:30
16 8 195,000₮ 525,000₮

Математикийн сургалт

Манай математикийн сургалт нь нэг ангидаа 4 – 6 сурагчид хүлээж авах боломжтой бөгөөд багш сурагч бүрт хүртээмжтэй, ганцаарчилсан байдлаар сургалтыг зохион байгуулдаг. Математикийн сургалтын гол онцлог нь сурагч багштайгаа нээлттэй харилцаж, улмаар хоцрогдосон, ойлгомжгүй сэдвүүдийг нөхөн үзэж, дараагийн шатлал руу шилждэг схемээр хичээллэдэг. Математикийн сургалтад бүх ангийн сурагчид хамрагдах боломжтой.

Хичээллэх хуваарь ба сургалтын төлбөр:

Сургалт Хичээллэх өдрүүд Цагийн хуваарь Цаг Оролт Төлбөр /сараар/ Төлбөр /3 сараар/
Математик Даваа, Лхагва, Мягмар 10:00-12:00
15:00-17:00
24 12 200,000₮ 525,000₮
Мягмар, Пүрэв 10:00-12:00
15:00-17:00
16 8 135,000₮ 345,000₮
Бямба, Ням 10:30-12:30
13:00-15:00
16 8 150,000₮ 390,000₮

Онлайн сургалт

Манай академи нь танхимын сургалтад хамрагдах боломжгүй бүх насны сурагчдад зориулж, зайнаас буюу онлайнаар шатрын сургалтыг ганцаарчилсан чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд тусгай програм ашиглан зохион байгуулдаг. Онлайн сургалтыг олон улсын шатрын их мастер, мэргэжлийн дасгалжуулагч А.Энхтуул багш удирдаж, өөрийн биеэр хичээлүүдийг заадаг. Тэрээр энэ чиглэлийн сургалт зохион байгуулаад 3 дахь жилийн туршлагыг хуримтлуулаад байна. Энэ хугацаанд Монгол улсын аймгууд цаашлаад АНУ, Австрали, БНХАУ, Сингапур гэх мэт олон улсуудаас холбогдож, онлайн сургалтыг Монгол, Англи, Орос хэл дээр сонгон хичээллэж байна.

Хичээллэх хуваарь ба сургалтын төлбөр:

Сургалт Хичээллэх өдрүүд Цагийн хуваарь Цаг Төлбөр /10-с доош цаг/ Төлбөр /11-с дээш цаг/
Онлайн сургалт Сурагч өөрөө сонгоно Цагийн зөрүүнээс хамаарч болно Сурагч өөрөө сонгоно 1 цаг - 50,000₮
1А буюу 10 цаг - 500,000₮
1 цаг - 45,000₮
1В буюу 20 цаг - 900,000₮

CCSPP олон улсын хөтөлбөрт сургалт

Манай шатрын академи нь Азийн Шатрын Холбооны шатрын академийн Монгол дахь салбар байгууллага тул мэргэжлийн баг хамт олны санаачилсан олон улсын хөтөлбөрөөр зуны сургалтыг зохион байгуулдаг. CCSPP сургалт нь мэргэжлийн түвшинд 8 –с дээш насны сурагчдыг бэлтгэх зорилготой сэтгэл судлал, танин мэдэхүй болон шатрын хичээлүүдийг багтаасан цогц сургалт тул тус хичээлийн хөтөлбөрүүдээс суралцаж, сурагчид өөрсдийн сонирхолыг нээх, төлөвлөгөө зохиож сурах, аливаад нухацтай хандах, төвлөрөх гэх мэт олон чухал арга барилыг суралцаж, мэдсээр байна. Үүнээс гадна, сэтгэл судлалын хөтөлбөрөөр албан ёсны олон улсын сэтгэл судлалын тестүүдийг бөглөж, өөрсдийн сул тал болон давуу талуудыг мэдэж, улмаар багш, сурагч мөн эцэг, эхчүүд маань хамтран ажиллаж сурагчдын амжилтад илүү хурдацтай нөлөөлөх гол хүчин зүйлийг өөрт ашигтайгаар хэрэглэж байна.
      Манай CCSPP сургалтыг амжилттай төгссөн сурагчдад албан ёсны гэрчилгээ олгогддог. Түүнчлэн, танин мэдэхүйн сургалт нь Англи хэл дээр, шатар болон сэтгэл судлалын сургалтууд Англи мөн Орос хэл дээрх материалууд ашиглаж, Монгол хэл дээр хичээллэдэг ба тус олон улсын хөтөлбөрт сургалтад Монгол, АНУ, Сингапур, Казахстан, ОХУ, БНХАУ гэх зэрэг орнуудаас сурагчид хамрагдсаар байна.
      CCSPP сургалт нь зөвхөн зуны 6 –р сараас 8 –р сар хүртэлх хугацаанд зохион байгуулагддаг бөгөөд жил бүрийн 5 –р сард бүртгэлийн элсэлт авдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77110908 дугаараас эсвэл сургалтын албанаас лавлана уу.

Ганцаарчилсан сургалт

Манай академийн зөвхөн шатрын сургалтад ганцаарчилсан хөтөлбөр байдаг бөгөөд сурагч нь өөрийн биеэр ирж суралцдаг. Анхан шат хүртэлх ганцаарчилсан сургалтыг манай академийн мэргэжлийн багш нар хариуцан ажилладаг ба дундаас дээш түвшиний сургалтыг олон улсын их мастер А.Энхтуул багш хариуцан ажилладаг юм. Ганцаарчилсан хөтөлбөрийг гадаад, дотоодын олон сурагчид сонирхож, манай сургалтыг зорин ирж суралцдаг нь бидний туршлагын нэг үзүүлэлт болж байна. Хичээллэх хуваарь болон сургалтын төлбөрийг сургалтын албанаас эсвэл 77110908 дугаараас лавлана уу.

Утас: 77419441, 90980090

И-мэйл: info@elitebrain.mn

Хаяг: Монгол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эрхэмхүслэн 1-5 тоот