Elite Brain FCA

Танилцуулга

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар Яагаад Шатар Гэж? ТББ нь эх орондоо дэлхийн шатрын хөгжлийг тодорхойлох мөн шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх онцгой зорилготой албан ёсоор байгуулагдсан бөгөөд үүгээрээ дамжуулан өсвөрийн шатарчид болон мэргэжлийн шатарчдыг дэмжих мөн тэдний дэлхийд өрсөлдөх боломжийг нээх, ур чадварыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байна. Яагаад Шатар Гэж? ТББ нь үргэлж ашгийн төлөө бус ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, улмаар гол зорилго болох шатрын спортыг болон шатарчдыг дэмжиж байгаа юм. Түүнчлэн, Яагаад Шатар Гэж? ТББ нь шатрын боловсролыг дээшлүүлэх, зөв системтэй суралцуулах зорилгоор олон улсын стандартад нийцсэн сургалтын материалуудыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн нас харгалзалгүйгээр нийт шатар сонирхогчдын хүртээл болгож байгаагаас гадна Яагаад Шатар Гэж? ТББ нь шатар сонирхогч хэн бүхэнд нээлттэйгээр цахим нэгдэл үүсгэж, үнэ төлбөргүй гишүүнчлэл олгон мэргэжлийн ур чадвартай, олон улсын цол зэрэгтэй шатарчдаар удирдуулсан цахим сургалтуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан үнэ төлбөргүй нийтэд хүргэдэг билээ.

Хэрэгжүүлсэн ажлууд

64 Ухаалаг Дэвтэр

Тэтгэлэгт тамирчин хөтөлбөр

-“Яагаад Шатар Гэж” бүрэн хэмжээний шатрын өдөрлөг-

“Яагаад Шатар Гэж?” ТББ –ын санаачилгаар тэтгэлэгт тамирчин хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаагаа бүрэн хэмжээний олон улсын стандартад нийцсэн шатрын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, өсвөрийн шатарчид болон тэдний эцэг, эхчүүдэд хүртээмжтэй сургалт семинар болон олон өөр төрлийн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлснээс өсвөрийн шатарчдын дунд анх удаагаа хамгийн өндөр шагналтай бодлого бодолтын тэмцээнийг зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн өсвөрийн шатарчинд 2019 оны 12 хүртэлх насны Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох 2 талын онгоцны тийзээр шагнаж, урамшуулсан.
      Түүнчлэн, энэ оны 10 сард Энэтхэг улсад зохиогдох 18 хүртэлх насны Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох тэтгэлэгт тамирчинг шалгаруулах дотоодын тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн өсвөрийн шатарчныг 2 талын нислэгийн тийзээр шагнах юм.

Утас: 77419441, 90980090

И-мэйл: info@elitebrain.mn

Хаяг: Монгол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эрхэмхүслэн 1-5 тоот