Elite Brain FIDE Chess Academy

ELITE BRAIN Elite Brain FCA

Утас: 77419441, 90980090

И-мэйл: info@elitebrain.mn

Хаяг: Монгол, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эрхэмхүслэн 1-5 тоот

Нэвтрэх

ZOOM татах
Zoom 1 сургалтад нэвтрэх
Zoom 2 сургалтад нэвтрэх
Zoom 3 сургалтад нэвтрэх
Zoom 4 сургалтад нэвтрэх
Zoom 5 сургалтад нэвтрэх
Zoom 6 сургалтад нэвтрэх
Ганцаарчилсан сургалт
Зуны сургалт

Мэдээлэл

- НАМРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ -

Дэлхийн Шатрын Холбоогоор албан ёсоор батламжлагдсан ОУ-ын шатрын хөтөлбөртэй Элит Брэйн академийн намрын улирлын элсэлтийн бүртгэл 8 сарын 13-27 хооронд цахимаар явагдахаар боллоо.

Юнивишн гэрийн багш багцын шатрын хичээлийг их мастер А. Энхтуул хүргэж байна

"Элит Брайн" олон улсын шатрын академийн ахлах дасгалжуулагч, их мастер А.Энхтуул үндэсний хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх их зорилгынхоо хүрээнд Юнивишн сүлжээтэй хамтран ажиллаж, шатрын анхан шатны мэдэгдэхүүнийг тайлбарлан хүргэж байна. Тус хичээлийг LookTV аппликэйшнээс болон зурагтаар үзэж сурах мөн татаж авах боломжтой.

- "ЭЛИТ БРАЙН" олон улсын шатрын академийн зуны элсэлтийн бүртгэл эхэллээ -

Дэлхий даяар тархаад буй корона вирусын улмаас манай шатрын академи нь үйл ажиллагаагаа зогсоогоод байсан билээ. Засгийн газрын 139-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болсон тул манай академи нь зөвхөн ШАТРЫН сургалтыг УОК -ын заавар, зөвлөмжийн дагуу эхлэх гэж байгааг дуулгахад таатай байна. Үүнд:
- Зуны элсэлт 7 сарын 18 -г хүртэл цахимаар үргэлжилнэ.
- Хичээллэх ангийн сонголт & цагийн хуваарь:
1. Анхан шат буюу огт шатар мэдэхгүй сурагчдад зориулсан сургалт зөвхөн АМРАЛТЫН өдрүүдэд 12:00-14:00; 14:30-16:30
2. Анхан шатны дундаас дээш мэдлэгтэй сурагчдад зориулсан сургалт зөвхөн АЖЛЫН өдөр бүр 10:00-13:00; 14:00-17:00 (өдөр бүр 30 минутын танин мэдэхүйн завсарлагатай)
- Анги дүүргэлт: 10
- Сургалтын төлбөр: - Амралтын өдрүүдийн нийт 16 цагийн сургалт 175,000₮
- Ажлын өдрүүдийн нийт 60 цагийн сургалт 480,000₮
Сургалтыг ОУ-ын шатрын Их мастер, Дэлхийн Шатрын Холбооны дасгалжуулагч А.ЭНХТУУЛ удирдан явуулна.
ЖИЧ: Түвшин тогтоох шаардлагатай сурагчдыг академийн байранд 7 сарын 16-18 өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд хүлээж авна.
Хаяг: Зүүн 4 зам, "Элит Брайн" ОУА -ын байр
Холбоо барих: 90980090, 77110908

-"Элит Брайн" Олон Улсын академийн сурагчид "Цагаан Бэрс" түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо -

МҮЭСТО -ны нэрэмжит олон жилийн түүхтэй "Цагаан Бэрс - 2019" түргэн тоглолтын МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ өсвөрийн шатарчдын тэмцээнд академийн ...

-Сургуулиуд болон цэцэрлэгүүд "64 Ухаалаг Дэвтэр"-ийг сургалтын материалаар ашиглах боломжтой-

Танай сургууль эсвэл цэцэрлэг, албан байгууллага "Элит Брайн" олон улсын шатрын академиас бүтээж буй цуврул "64 Ухаалаг Дэвтэр" -ийг сургалтын материалаар ...

-"64 Ухаалаг Дэвтэр" -ийн III дугаар бэлэн боллоо-

Шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилготой "Яагаад Шатар Гэж?" холбооноос санаачлан нийт шатарчид болон шатарт дуртай хүн бүрт зориулан "64 Ухаалаг Дэвтэр" -ийг цувралаар бүтээж байгаа билээ. Тус дэвтрийг хаана ч ашиглах боломжтой бөгөөд дэвтрээс гадна ...

-"Элит Брайн" ОУ-ын шатрын академийн сурагч К.Жаннур "Тавантолгой Цом-2019" өндөр зэрэглэлийн тэмцээнд дэд аварга боллоо-

"Элит Брайн" олон улсын шатрын академийн ганцаарчилсан ангийн сурагч К.Жаннур нь Монголын хамгийн том бөгөөд өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг "Тавантолгой цом 2019" -ийн "С" ангилалд...

-"Элит Брайн" ОУ-ын шатрын академийн сурагчид зүүн өмнөд азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орноо мандуулав-

Мьянмар улсын Мандалая хотноо 6 сарын 9-19 хооронд зохиогдсон Зүүн Өмнөд Азийн АШТ -нд "Элит Брайн" олон улсын шатрын академийн сурагчид, ерөнхий дасгалжуулагч их мастер А.Энхтуулын...

-"Яагаад Шатар Гэж?" бүрэн хэмжээний шатрын өдөрлөг болон өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээн анх удаа амжилттай зохион байгуулагдлаа-

"Элит Брайн" олон улсын шатрын академиас өнгөрсөн Бямба гарагт дэлхийн жишигт нийцсэн бүрэн...

-Мьянмар улсын шатрын холбооны ерөнхийлөгчийг хүлээж авлаа-

Энэ өдрүүдэд, МУ-ын Их хурлын дарга, УИХ -ын гишүүн Я.Санжмятавын ивээл дор Азийн 3.3 бүсийн АШТ эх оронд маань зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Мьянмар улсын шатрын холбооны ерөнхийлөгч Маунг Маунг Лвин өөрийн орны баг тамирчдын ахлагчаар манай улсад ирсэн байгаа...

- "Элит брайн" олон улсын шатрын академид Вьетнам улсын хамгийн том шатрын клубын захирал, ОУ-ын мастер Пам Бик Нок зочиллоо-

Вьетнам Улсын шигшээ багийн тамирчин, олон улсын мастер бөгөөд Вьетнамын хамгийн том шатрын "Стоун" клубын захирал Пам Бик Нок манай академид зочилж, сургалтын үйл явцтай...

- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ойд зориулж "64 Ухаалаг Дэвтэр"-ийг бэлэглэв -

"Элит Брайн" ХХК -ийн захирал Х.Валя Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ойн баярт зориулж 2 сая төгрөгийн үнэ бүхий хоёр зуун ширхэг "64 Ухаалаг Дэвтэр" -ийг Алтанбулаг сумын засаг даргын тамгын газарт...

Тэмцээний хуваарь

  • “Элит Брайн” ОУ-ын шатрын академийн III сорилго тэмцээн

2019 оны 09 сарын 14 –нд академийн байранд зохион байгуулагдах ба бүртгэлийн хураамжгүй.

  • “Цагаан Бэрс” блиц болон рапидын өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн

2019 оны 09 сарын 7,8 –нд МҮЭСТО –нд зохион байгуулагдахаар товлогдсон байна.

  • “Сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн – 2020”

2020 онд Өмнөд Америкийн Перу улсын нийслэл Лима хотноо 5 сарын 2-10 хооронд зохион байгуулагдана. Тэмцээнд оролцох хүсэлтэй өсвөрийн шатарчдын мэдүүлгийг тэмцээн эхэлхээс 2-3 сарын өмнө зохион байгуулагч тал хүлээж авна.

  • “Сонирхогчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн - 2020”

Сонирхогчдын ДАШТ –нд 2000 –с доош олон улсын чансаатай шатарчид оролцоно. 2020 онд Грек улсын Хераклион хотноо 4 сарын 2-12 хооронд зохион байгуулагдахаар товлогдсон байна. Тэмцээнд оролцохыг хүссэн нйит шатарчдын мэдүүлгийг тэмцээн эхэлхээс 2-3 сарын өмнө зохион байгуулагч тал хүлээж авна.

  • “Сонирхогчдын Азийн Аварга Шалгаруулах тэмцээн – 2020”

Сонирхогчдын ААШТ –нд 2000 –с доош олон улсын чансаатай шатарчид оролцох боломжтой юм. Тус тэмцээн нь 2020 онд Оман улсын Мускат хотноо зохион байгуулагдахаар товлогдсон байна.

64 Ухаалаг Дэвтэр - 9900₮

/Академийн сурагчдад хамаарахгүй/

Намрын элсэлт

--Элсэлт 7 сарын 13-27-ны хооронд цахимаар үргэлжилнэ--

Манай академи нь эх орондоо нээгдсэн хамгийн анхны олон улсын сургалттай мэргэжлийн шатрын сургалтыг нутагшуулж буй туршлагатай багаас бүрдсэн байгууллага юм. Сүүлийн 6 сарын хугацаанд манай сурагчдаас Зүүн Өмнөд Азийн аварга болон медальтнууд, улсын шилдэг өсвөрийн шатарчид төрсөн бөгөөд гадаад, дотоодод амжилттай суралцах болсон шилдэг сурагчдыг бэлтгэн, сургаж байна.

Хамрагдах боломжтой ангиуд:

  1. 7 хоногт 3 удаа хичээллэх (Дав, Лха, Баа буюу KING 101 & 102 анги)
  2. 7 хоногт 2 удаа хичээллэх (Мяг, Пүр буюу QUEEN 103 & 104 анги эсвэл Бям, Ням буюу PAWN 105 & 106 анги)

Сурагчид, багш нар:

Сургалтын хөтөлбөр, төлбөр: